Channel 11

Ө. Чинзориг
Ерөнхий редактор

Бид 2016 оны 1-р сарын 11-ны өдөр албан ёсоор нээлтээ хийн Монгол улсын 21 аймгийн үзэгч олонд нэвтрүүлгээ хүргэн 100% интертайнмент суваг болон ажиллаж байна. 

Монголын телевизүүдийн салбарт шинэлэг өнгө төрх оруулж “Монгол” контентуудыг үйлдвэрлэн гаргах, уран бүтээл болон телевизийн бодлого зэргээрээ оюуны өмчийг өөрсдийн нэн тэргүүний үнэлэмж болгон ажиллах зэрэг зорилгыг агуулан бид үйл ажиллагаа явуулж байна.

 

>

 

Манай хамт олон

Бид салбарын чадварлаг мэргэжилтнүүдээр багаа бүрдүүлсэн

А.Гэрэлцэцэг
Хөтлөгч

Б.Гэрэлт-Од
Найруулагч эвлүүлэгч

Д.Отгон
Зураглаач эвлүүлэгч

Ж. Бат-Эрдэнэ
Компьютер графикч

Э.Түвшинзаяа
Эфирийн найруулагч

Ж.Энхтуяа
Эфирийн инженер

Л. Долгормаа
Сэтгүүлч

Б.Жадамба
Зураглаач эвлүүлэгч

Ч.Нямдорж
Зураглаач эвлүүлэгч

 

МАНАЙ ХӨТӨЛБӨРҮҮД

Бид салбартаа тэргүүлэгч чадварлаг хамт олноор багаа бүрдүүлэн үзэгч та бүхэнд хамгийн шинэ, содон, сонирхолтой мэдээ мэдээлэл, дэлхийн жишигт нийцсэн цэнгээнт нэвтрүүлгүүдийг бэлтгэн хүргэж эхлээд байгаа билээ. Монгол хүний ур ухаан шингэсэн дэлхийд өрсөлдөх Монгол контентийг үйлдвэрлэн үзэгч та бүхний сонорыг мялаахаар зорин ажиллаж байна.

Монголд АНХ удаа урлаг соёл, спорт, загвар болон кино ертөнцийн цогц мэдээ мэдээллийг хамгийн шуурхай цаг алдалгүй үзэгч та бүхэнд хүргэх *M POP* ENTERTAINMENT NEWS

Бүжгийн урлагт дуртай, сонирхолтой, хайртай хүн бүрт зориулж *ТУЙЛААС ДЭЭГҮҮР* бүжгийн реалити шоу

Орчин үеийн дэлхийн Сонгодог гитар болон, Цахилгаан гитар, ФингерСтайл дэвшилтэт сургалттай мөр зэрэгцэн алхаж ирээдүйн оюунлаг иргэдийг хүмүүжүүлэхэд хувь нэмрээ оруулах нь зорилготой *440 Hz* Гитар хөгжмийн цуврал сургалт, нэвтрүүлэг

CHANNEL 11 цэнгээнт сувгийн хамт олон Нийгмийн хариуцлагаа ухамсарлан Монгол улсын гэрэлт ирээдүй болсон залуучууддаа зориулж " Хайрын Хүч " зорилтот баримтат цуврал нэвтрүүлэг

Орчин үеийн залуусын чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөх боломжтой, Улаанбаатар хотод залуус хэрхэн цагийг зугаатай өнгөрүүлж болох талаар 4 залуусаар төлөөлүүлэн Риалити хэлбэрээр бэлтгэн хүргэх 'Хаачих уу' шоу нэвтрүүлэг

Монголчуудын үндэсний хөгжим болох морин хуур хөгжмийг үзэгчдэд сурталчлан таниулах зорилготой. Тус нэвтрүүлэг нь үзэгчид бие дааж морин хуур хөгжмийг тоглож сурах боломжийг олгох тв-сургалт юм.

“440 gHz” студийн танилцуулга нэвтрүүлэг бөгөөд нэвтрүүлгийн бүх дугаарын туршид 10 студиийг танилцуулж орчин үеийн студийн тоног төхөөрөмж, хэрхэн үйл ажиллагаа явагддаг талаар хүмүүст мэдээлэл өгөх юм.

Залууст зориулсан цэнгээнт, танин мэдэхүйн нэвтрүүлэг. Нэвтрүүлгийн хөтлөгч олны танил уран бүтээлч байх бөгөөд нэвтрүүлгийн зочид мөн олны танил эрхмүүд байна. Нэвтрүүлгийн зочин хөтлөгч 2 сүүлийн үед “цахим ертөнц”-д шуугиулж байгаа мэдээллүүдийн талаар ярилцах бөгөөд нэвтрүүлгийн орчин унтлагын өрөөнөөс хүрэх болно.

Өдөр тутмын зөв эрүүл хооллолтын талаарх зөвлөгөөг сонирхолтой байдлаар хүргэх цэнгээнт нэвтрүүлэг юм. Нэвтрүүлгийн зочид олны танил хүмүүс байх бөгөөд тэдгээр хүмүүсээр дамжуулан үзэгчдэд эрүүл хооллолтын мэдээллийг өгөх юм.

Шивээсний урлагт дуртай, сонирхолтой, хайртай хүн бүрт зориулж *ЗҮҮНИЙ УРЛАН* цоо шинэ нэвтрүүлэгийг хүргэж байна.

Биднийг сошиалд дагаарай